Салхи оруулаагүй он жилүүд

2013-02-02

Сайн байна уу блог минь.
Энд би юу ч оруулаагүй, нээж ч хараагүй даруй 2 жил болжээ.
Эргэн нээхэд эртний найзтайгаа уулзсан мэт сэтгэлийн жавар үргэх авч, үүний хажуугаар юу хийх учраа үл олон дэмий л санаанд орсон товчоо дарах мэт болж байна.

Блогоосоо хөндийрсөн энэ он жилүүдэд би юу хийвээ.

Би ажилласан хүссэн салбартаа хүссэн мэргэжилээрээ - төсөөлснөөрөө
Би гэрлэсэн хүссэн хүнтэйгээ хүссэн үедээ - санаснаараа  /хуримгүйг эс тооцвол. хийнээ/
Би үржсэн хүссэн хүүгээ хүссэн хөөрхөн үр - мөрөөдснөөрөө.

Бас би нийгэмжсэн хүсээгүй хүслээрээ хүсээгүй нийгэмдээ - тооцоолгүйгээрээ....

Сайн тал нь их юм даа. Хүн өөрийн хүссэнээрээ сайхан явах гэхэд хорвоо юм хойно заавал нэг юмыг оролддог жамтай юмаа. Гэр бүл тогтвортой сайхан байхад ажил дээр асуудал ундарна, дотроо бухимдана, бодох чадвараа алдаад омогшино... Ажил төрөл сайхан бүтээд явж байхад гэрийн асуудал үүснэ даавраас үүдсэн өөрчлөлтүүдэд нэрвэгдэнэ...

Эр хүн л юм хойно бүхнийг зохицуулж, ноён нуруу гаргаж явах ёстой нь төрснөөс хойш цэргийн батлахтай болсны золиос шүү дээ. Тэгээд ч эр хүний хичээж явах хэдэн зүйл, эхнэр хүний хичээж явах төдөн зүйл гээд зөндөө л гаргачихсан байдаг хойно уул нь тэрийгээ уншаад ном журмаараа, хуулийн хүрээнд явах хэрэгтэй юм байгаамшд :P.

Стрессээс ганц гаргах юм хөлбөмбөг үзэх, кикер цохих, загасанд явахаас илүү ХҮҮ-тэйгээ байх болоод байгаа. Ажлаас ирээд ихэнхдээ ядраад байдаг ч гэсэн хүүтэйгээ улам их цаг өнгөрөөнө гэж бодож байгаа. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнх нь ээжийнхээ талд байдаг ч гэсэн хүүгээ өөрийнхөө талд урвуулах талаар эртнээс стратеги төлөвлөгөө боловсруулж байна. Загасны уургыг нь хүртэл бэлдээд тавьчихсан гэж байгаа, 3 4 нас хүрэхээр нь шууд дагуулаад гарнаа.

Залуу гэр бүлийн хувьд байдаг л асуудлууд Монгол даяар түгээмэл байдаг байр байшин, машин унаа, бензин тос, памперс гээд л урсаж өгнө дөө. Ийм олон проблем үүсээд байдаг болохоор гадагшаа сургуульд явангаа гэрийнхээ аваад явах санаа төрөх юм. 2, 3 жил тайван УТААгүй орчинд хүүгээ өсгөөд ирвэл ч сайхан боловчиг яг таг шийдэж чадахгүй байна.

Одоо залуу насны гал цогтой байдлаа алдахгүй 5 жилийн дараа тэдэн жилийн өмнө гоё тийм байж дээ гэж ярихааргүй байхыг хүсэж байна. Залуу хүн байж гэхээр л сайхан шоудсан ганган дуракууд их болж, би угаас тэр тал дээрээ авьяас сонирхолгүй юм шиг байгаа юм. Нийгмээс бусад өөртөө зориулсан бүх юмаа би энэ бүлэгт оруулнаа .

Зарим блогуудыг уншиж амжихаа ч байжээ. Зарим унших дуртайгаа хааяа орж уншиж байгаа. Улс төрөөс ангид блогуудыг шүү дээ.

За ийм л байна. Хэсэг хугацааны дараа дахин орж ирнээ блог минь.


1 сэтгэгдэл:

  1. besu said...:

    хаха, нэг юм ингэж блог бичих цаг зав гарсанд баяр хүргье. Тэхдээ мань ч ялгаагүй нэг хэдэн юм худлаа үнэн ёстой л хуруугаа хөдөлгөсөн болсон. Жилийн туршид 10 хүрэхгүй хэрэгтэй хэрэггүй хэдэн үсэг цуглуулж пост хийсэн хаха.
    Уурганы хувьд мань бас ирээдүйн хүүдээ авч, хамт шаана гэж бодож байна хаха

 
Od © 2011 | Designed by VPS Hosts