Салхи оруулаагүй он жилүүд

2013-02-02

Сайн байна уу блог минь.
Энд би юу ч оруулаагүй, нээж ч хараагүй даруй 2 жил болжээ.
Эргэн нээхэд эртний найзтайгаа уулзсан мэт сэтгэлийн жавар үргэх авч, үүний хажуугаар юу хийх учраа үл олон дэмий л санаанд орсон товчоо дарах мэт болж байна.

Блогоосоо хөндийрсөн энэ он жилүүдэд би юу хийвээ.

Би ажилласан хүссэн салбартаа хүссэн мэргэжилээрээ - төсөөлснөөрөө
Би гэрлэсэн хүссэн хүнтэйгээ хүссэн үедээ - санаснаараа  /хуримгүйг эс тооцвол. хийнээ/
Би үржсэн хүссэн хүүгээ хүссэн хөөрхөн үр - мөрөөдснөөрөө.

Бас би нийгэмжсэн хүсээгүй хүслээрээ хүсээгүй нийгэмдээ - тооцоолгүйгээрээ....

Сайн тал нь их юм даа. Хүн өөрийн хүссэнээрээ сайхан явах гэхэд хорвоо юм хойно заавал нэг юмыг оролддог жамтай юмаа. Гэр бүл тогтвортой сайхан байхад ажил дээр асуудал ундарна, дотроо бухимдана, бодох чадвараа алдаад омогшино... Ажил төрөл сайхан бүтээд явж байхад гэрийн асуудал үүснэ даавраас үүдсэн өөрчлөлтүүдэд нэрвэгдэнэ...

Эр хүн л юм хойно бүхнийг зохицуулж, ноён нуруу гаргаж явах ёстой нь төрснөөс хойш цэргийн батлахтай болсны золиос шүү дээ. Тэгээд ч эр хүний хичээж явах хэдэн зүйл, эхнэр хүний хичээж явах төдөн зүйл гээд зөндөө л гаргачихсан байдаг хойно уул нь тэрийгээ уншаад ном журмаараа, хуулийн хүрээнд явах хэрэгтэй юм байгаамшд :P.

Стрессээс ганц гаргах юм хөлбөмбөг үзэх, кикер цохих, загасанд явахаас илүү ХҮҮ-тэйгээ байх болоод байгаа. Ажлаас ирээд ихэнхдээ ядраад байдаг ч гэсэн хүүтэйгээ улам их цаг өнгөрөөнө гэж бодож байгаа. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнх нь ээжийнхээ талд байдаг ч гэсэн хүүгээ өөрийнхөө талд урвуулах талаар эртнээс стратеги төлөвлөгөө боловсруулж байна. Загасны уургыг нь хүртэл бэлдээд тавьчихсан гэж байгаа, 3 4 нас хүрэхээр нь шууд дагуулаад гарнаа.

Залуу гэр бүлийн хувьд байдаг л асуудлууд Монгол даяар түгээмэл байдаг байр байшин, машин унаа, бензин тос, памперс гээд л урсаж өгнө дөө. Ийм олон проблем үүсээд байдаг болохоор гадагшаа сургуульд явангаа гэрийнхээ аваад явах санаа төрөх юм. 2, 3 жил тайван УТААгүй орчинд хүүгээ өсгөөд ирвэл ч сайхан боловчиг яг таг шийдэж чадахгүй байна.

Одоо залуу насны гал цогтой байдлаа алдахгүй 5 жилийн дараа тэдэн жилийн өмнө гоё тийм байж дээ гэж ярихааргүй байхыг хүсэж байна. Залуу хүн байж гэхээр л сайхан шоудсан ганган дуракууд их болж, би угаас тэр тал дээрээ авьяас сонирхолгүй юм шиг байгаа юм. Нийгмээс бусад өөртөө зориулсан бүх юмаа би энэ бүлэгт оруулнаа .

Зарим блогуудыг уншиж амжихаа ч байжээ. Зарим унших дуртайгаа хааяа орж уншиж байгаа. Улс төрөөс ангид блогуудыг шүү дээ.

За ийм л байна. Хэсэг хугацааны дараа дахин орж ирнээ блог минь.


My HTC HD2 with MIUI android and some home example

2011-05-15

Radiohead - 2 Сингл :D


Трэклист: 
1. Supercollider
2. The Butcher

Петер, Биорн ба Жон - Гиив ми сам 2011

2011-02-26

.

.
.
Switzerland-ийн Peter, Bjorn and John хамтлагийн 3.29нд гарах цомог гэнэ дээ.
Ямар юм болсийм байгаам. Энэ шинэ юм их сонсож чадку байгаа болохоор хуучнуудын шинэ цомгийг л оруулдаг болж дээ хөөрхий...
Трэклист:
1. Tomorrow Has To Wait
2. Dig A Little Deeper
3. Second Chance
4. Eyes
5. Breaker, Breaker
6. May Seem Macabre
7. Cool Off
8. Black Book
9. Down Like Me
10. Lies
11. IKYDLM

Radiohead 8 дахь цомог

2011-02-21

Бүхнийг цаг үргэлж гайхшируулж, ангайлгадаг, автуулдаг Radiohead -ийн 8 дахь цомог Кинг оф Лимбс (Мөчирсын хаан , Гишүүдийн хаан мэдкү юу ч гэмээр юм) гэдэг зүйл гарж ирлээ. Алдарт Nigel Godrich Producer хийж, ямар ч Label хамааралгүй зөвхөн өөрсдөө гаргажээ... "Солонгон дунд" цомгийн адилаар онлайн хэлбэрээр зарж байгаа бөгөөд та бүхэн авахад ч харамсахгүй ганц хоолонд орох л үнэ төлөх юм. Сонин хэлбэрээр гаргасан арттайг нь арай ахиу үнээр нэмж авна....
In Rainbows сонсоход энгийн чихэнд зүгээр урсаад орчихдог байсан бол шинэ цомог тийм биш гэсэн байсан одоо сонсож үзэцгээе....


Трэклист: 
1. Bloom
2. Morning Mr Magpie
3. Little By Little
4. Feral
5. Lotus Flower
6. Codex
7. Give Up The Ghost
8. Separator

Сэтгэгдлээс татах линкээ аваарай

Jonsi -д дуртай хүмүүс байвал

2011-02-14

.
.
.
Jonsi -  Sigur ros -ийн дуучин, уран бүтээлч, гэй, фалцет хоолойн гайхамшиг, гажиг монди
(Жонси биш Ёонсэй л гэх шиг болсон хахаха)

Мань эрд дуртай хүмүүс байвал наашаа :-P    .... Live тоглолтын дуунууд.
 Jónsi "Live at the Wiltern" 


Трэклистt: 
1. Stars In Still Water *
2. Hengilás
3. Icicle sleeves
4. Kolniður
5. Tornado
6. Sinking Friendships
7. Saint Naive
8. Go Do
9. Boy Lilikoi
10. Animal Arithmetic
11. New Piano Song *
12. Around Us
13. Sticks & Stones *
14. Grow Till Tall



Энэ тоглолтийг бичлэгээр нь олж авнаа найруулгыг нь алдарт Heima -г найруулсан , бас Mulan, Lilo Stitch сүүлд чинь How to Train ur Dragon Dean DeBlois хийсэн гэнэ...

http://www.multiupload.com/BORLVA804V

 
Od © 2011 | Designed by VPS Hosts