Өчигдөр хамгийн дуртай хамтлаг болох Шөнийн галт тэрэгээ үзлээ. Ёстой сайхан байсан шүү. Төгөлдөр, Баясаа, Одхүү, Цэцээ ах нартай цуг Булсара хамтлагийн гитарчин Бадий ах, даралтат хөгжим дээр Дона/яг сайн нэрийг нь мэдэхгүй юм байна/ тоглосон. Зандаа ах Улаан ой дээр тоглосон. Дуугаралт дажгүй. Студи дотроо тамхи татуулахгүй болохоор их амар юмаа . Дан бүх үгийг нь мэддэг дуунууд эгшиглээд л гүе мөн жаргалтай байваа. Дараагийн 4 дэх өдөр c1ээр гарах байхаа.
Найз охин минь утсаар хэдэн зураг дарсан байна лээ.
Nyamaa tsetse 2n hooloi asar tsutsan sonsogdjiilee.Tv-eer