3 Нар, Газар хөдлөлт.

2010-01-11


3 нар гарлаа л гэнэ. Тэгж байтал газар хөдлөөд ойрд сүртэй байнаа.
3 нар гарах ч яахав их хүйтрэхийн шинж дээ. Агаарт усны дуслууд их хөлдсөн дээр нарны туяа тусж титэмлэн харагдахыг хэлдэг байх. Яг нарийн бас мэдэхгүй юмаа миний л ухаж бодсоэ нь энэ.
Sun dog гэж нэрлэдэг юм байхаа. Гайхалтай үзэгдэл байдаг юм байна. Энэ нь тэгсэн Wiki-г нь харахад жилийн ямар ч улиралд хаана ч харагдаж болно гэсэн байна.
Энэ нөхөр их гоё зургаа авахуулсан байгаа биз.


Дархан хотод ингэж харагдсан байна бас л гоё харагдаж байна шүү.
За гоё нь ч яахав их хүйтэн болоод олон амьтан даарахын зовлон бүү амсаасай.


Уучлаарай хэний зураг юм бүү мэд Эх сурвалж нь Кака.mn

ЮүТүүв дээр ЛХА твийн нэг авсан Бийдоо байна.




Газар хөдлөлт ч нилээн сайн чичрээд өнгөрсөн шүү. Манайхан урьдчилаж мэдэж барьдаг газар байдаггүй юм байх даа. ТВ радиогоос илүү Твиттер хамгийн хурдан мэдээллэсэн дээ. Иймээс л твиттер лаг байгаа юм даа.

http://rcag.mas.ac.mn/newsdetail.php?mid=101&newsid=10010001
энд илүү мэдээлэл байгаа. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 км-т хүчтэй газар хөдлөөд бидэнд мэдэгдсэн юм байна.
Хэрэв та өнөөдөр болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөх бол http://rcag.mas.ac.mn манай сайтын баруун буланд байрлах Та газар хөдлөт мэдрэв үү? хэсэгт хандана уу. Гөзөр хөдлөлтийн талаарх мэдээлэл өгч бидний ажилд тусалсан таньд баярлалаа.

Шууд холбогдох http://rcag.mas.ac.mn/ctzquiz.php

Гэнээ.

0 сэтгэгдэл:

 
Od © 2011 | Designed by VPS Hosts