Энэ хэвээрээ байвал бий болох ирээдүйг харуулах “The Age of Stupid” киног үзэж татаарай

2009-10-12


Radiohead.com -ийн deadairspace -с Том ёрк энэ киног санал болггосон байсан үзлээ. Баримтат кино юмаа.
Энэ кино нь дэлхийн цаг агаарын өөрчлөлт болон түүний хор уршиг ямархуу үр дагавар авчрахыг харуулсан бүтээл болжээ. Оскарт нэр дэвшиж байсан Британийн алдарт жүжигчин Pete Postlethwaite нь Franny Armstrong - ийн “The Age of Stupid” буюу “Тэнэглэлийн үе” нэртэй эл киноны гол дүрийг бүтээсэн агаад эхлээд Англид нарны эрчим хүчээр ажилладаг “Leicester Square” кино театрт нээлтээ хийн, дэлхий даяар 70 гаруй кино театрт хиймэл дагуулын тусламжтай гарсан байна.
Яг олон улсын нээлт нь 9 сарын 21,22 нд "Global Premiere"-д хийгдсэн бөгөөд ногоон хивсний ёслолоо New York's Winter Garden -д хийж 442 АНУ-ийн театр, 30 гаран өөр орны 200 кино театрт хиймэл дагуулаар, бас 33 оронд ДВД -ээр гаргаж нээлтээ хийжээ. Сонирхолтой зочид гэвэл Kofi Annan, Heather Graham, Gillian Anderson нар ирж Moby, Thom Yorke нар амьдаар тоглосон юм байна.
interviews: http://www.youtube.com/watch?v=Ppq6hOsc7qo
Thom тоглож байгаа нь:

Энэхүү бүтээлд, байгаль орчин нь сүйдсэн 2055 онд ганцаар амьдарч байгаа нэгэн настай эрийн тухай гардаг агаад 2008 оны архивыг үзэж байгаад хүн төрөлхтөн цаг агаарын өөрчлөлтийг тэр үед юуны учир зогсоож чадаагүй юм бол хэмээн харамсч байгаа тухай гардаг ажээ. 2009 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн энэхүү киног бүтээхийн тулд 3.5 жил зарцуулж, 630 мянга гаруй ам.долларын өртгөөр бүтээжээ. Энэ мөнгийг 228 гаруй хандивлагч өгсөн байна.

Кино дээр эхлэлд харагдах 2055 онд:
Sydney

Las Vegas

Таж Махал


Trailer


Киногоо таалан үзээрэй:



2 сэтгэгдэл:

  1. Ene odriin mend, Od-oo kheregtei barimtat kino olj busaddaa khurgej baigaad bayarlalaa. Nadad unekheer taalagdlaa, mon busad khumusst ch bas taalagdana gedegt itgeltei baina. Za tegeed uzej sursan zuilsee kheregjuultsgeeye gej urialii. Mon chamd Amjilt.

  1. Od said...:

    Mash ih bayarlalaa.

 
Od © 2011 | Designed by VPS Hosts